Утас : 70118710
www.mariestopes.org

we help women all over the world with all aspects of sexual and reproductive healthcare

Бүтээгдэхүүн
 Бэлгэвч үүссэн түүхээс
 Бэлгэвч
 Эрэгтэй бэлгэвч
  Бэлгэвч хэрэглэх заавар
 Эмэгтэй бэлгэвч
 Бэлгэвчийн тос
 Жирэмсэлтээс хамгаалах дааврын эм
  Микрогинон
  Феминил
 Яаралтай ууж жирэмсэлтээс хамгаалах эм
 Ерөндөг
 Суулгац
 Тариа
 Хаалтын аргууд
 Жирэмсэний тест
 Жирэмсний тест-өндөр мэдрэг
Жирэмсэний тест

Мари Стопсын  бүтээгдэхүүн жирэмсэний тест МСИ Лондонгоос захиалан авч түгээж эхэлсэн одоогоор эмэгтэйчүүдийн таньдаг бүтээгдэхүүн болжээ .
Жирэмсний тест нь шээсэнд зөвхөн жирэмсэн үед илэрдэг нэгэн төрлийн гормоныг илрүүлэх замаар эмэгтэй жирэмсэн эсэхийг тогтоодог. Энэхүү гормоныг жирэмсний гормон буюу хорионы гонадотропин /human chorionic gonadotropin/ гэж нэрлэдэг. Энэхүү гормон нь үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдсэн тэр үеэс эхлэн ялгарч эхэлдэг. Тус гормоны хэмжээ нь үр тогсоноос хойш өдөр бүр ихсэж байдаг.
Хэрэглэх арга:
Хуурай цэвэр пластик буюу шилэн аяганд шээж түүндээ жирэмсний гормон илрүүлэх тестийг хяналтын зураас буюу maximum хэмжээсийг илтгэх цэнхэр зурвас хүртэл дүрнэ. Үр дүнг 5 минутын дараа уншина.
Үр дүн:
•    Хяналтын зурваст нэг ягаан өнгө бүхий зураас илэрвэл та жирэмсэн биш гэсэн үг. Тийм болохоор та дахин шинжлэх шаардлаггүй.
•    Харин хяналтын зурваст 2 ягаан өнгө бүхий зураас илэрвэл та жирэмсэн байх магадлалтай бөгөөд та эмчид хандах хэрэгтэй. Эмч таньд илүү мэдрэг шинжилгээ болоод үтрээний үзлэгийг хамтруулан хийж жирэмсэн эсхийг тань илүү баттайгаар оношлох болно. Үүний зэрэгцээ таны шаардлагаас хамааран тохирох зөвлөгөө болон цаашдын үзлэг хяналтыг хамтран төлөвлөх ба энэ нь та хүүхдээ эрүүл чийрэг тээж, төрүүлэхэд маш чухал юм.
•    Хяналтын зурваст ямар ч зураас илрээгүй бол тест ажлаагүй гэсэн үг. Тийм болхоор та дахин шинэ тестээр үзэх эсвэл эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Ихэнх жирэмсний тест ямар ч үр дүнтэй гарсан байсан таныг тодорхой хугацааны дараагаар тестийг давтан хийхийг санал болгодог. Нэг удаа байхгүй хэмээсэн үр дүн ялангуяа сарын тэмдэг саатсан дариуд хийсэн тохиолдолд таныг жирэмсэн биш хэмээн баталгаатай хэлэх боломжгүй. Тиймээс жирэмсний шинжилгээг ямар ч үр дүн гарсан бай тодорхой хугацааны дараа давтан хийх нь зүйтэй юм.
Шинжилгээ хир үр дүнтэй вэ?
Жирэмсний тест нь мэдрэг чадвар өндөр бөгөөд үр дүн нь доорхи зүйлсээс хамаарна.
•    Таны хэрхэн хэрэглэдгээс: Тест хэрэглэх зааврыг нарын дагаж хэрэглэсэн эсэх
•    Хадгалах горим зөв эсэхээс: Хайрцаг савны бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх
•    Хүчинтэй хугацаа дуусаагүй эсэх
•    Тестийг хэзээ хэрэглэснээс – шээсэнд агуулагдах хорионы гонадотропин буюу жирэмсний гормоны хэмжээ өдөр өдрөөр ихсэж байдаг. Тиймээс сарын тэмдэг ирээгүй эхний өдрүүдэд шинжилгээг хийх нь уг тест гормоныг илрүүлэхэд магадлал бага байх болно. Иймээс сарын тэмдэг саатсанаас хойш нэг долоо хоног орчимын дараагаар шинжилгээг хийх нь шинжилгээний хариу илүү мэдрэг үнэн зөв байх магадлалыг ихэсгэнэ.
•    Мөн та өглөөний шээсэндээ шинжилгээг хийх нь шинжилгээний үр дүнг бас өндөрсгөж өгдөг.
•    Хувь хүний онцлогоос: Эмэгтэйчүүдийн жирэмсний гормоны хэмжээ харилцан адилгүй байдаг. Зарим эмэгтэй эрт үед зөв хариу авах боломжтой боловч зарим нь харьцангуй хожуу үнэн зөв үр дүн авна. 
Хадгалалт:
•    Жирэмсний тестийг тасалгааны хэмд буюу 2-300С-д хайрцаг дээрх баталгаат хугацаа хүртэл хадгална.
Анхаарах зүйл:
•    Зөвхөн гадуур хэрэглэнэ.  Хүчинтэй хугацаа дууссан мөн тестний гадна уут гэмтсэн байвал хэрэглэж үл болно.