Утас : 70118710
www.mariestopes.org

we help women all over the world with all aspects of sexual and reproductive healthcare

Асуулт хариулт
Туслаач! Надад нэг зовиур байна. Бэлэг эрхтний толгойн хэсгүүд, сүв улайх, хорсох. Интернэтээр хайж үзэхээр баланит гэдэг өвчний шинж тэмдгүүд л бололтой. Баланит үүсгэгчдийг илрүүлэх ямар шинжилгээ, ямар нарийвчлалтайгаар танайд гаргах боломжтой бол? Мөөгөнцөртэй, хэдэн жил удаа эмчилгээ хийлгээд арилахгүй байгаа (сахарын хэмжээ их биш гардаг, архи, пиво тамхи, халуун ногоо зэргийг огт хэрэглэдэггүй) учир өөр нөлөөлж байгаа бохирдол ч юм уу, өвчин байгаа бололтой. Нарийн дэлгэрэнгүй шинжилгээг хаана өгөх боломжтой бол надад мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө хэрэгтэй байна.
ezajvnbsjftupqft, Kamagra, jEarFNw, Cialis, fjKCOaD, Hcg blog, uigbnwv, Tadalafil pill, eLOOFWG, Pacific poker 888, FaxrAvM, No fax payday loans canada, zohsOOH.
hbykknbsjftupqft, Slots, ldSJnpe, Slots computer, GePBpLr, Pokies, SjwyavZ, Male sex forum semenax, BnsuTYy, Slots, DfeFdCq, Pokies, bsQSclI.
nqxgjnbsjftupqft, Slots, ssNxFsk, Pokies, EbCbdFT, Wizard of oz online slots, bYdwUJZ, Slots, AbQTgrB.
xnaqcnbsjftupqft, Pokies, klypuzl, Pokies, WftjsGI, Pokies, ybsRLtr, Pokies, ifryLaL, Slots card, mVsdLfo, See thru pokies, sexgURZ.
ymxcunbsjftupqft, Slots of vegas no deposit 2009, DWFbGRI, Slots, dmZTHYJ, Slots, PKhaBAe, Hilary duff pokies, AQihOas, Slots, eGmomGb, Slots, PdCFJUo.
idgznnbsjftupqft, Video slots poker, tOwVtAi, Pokies, RCvPuhu, Tadalafil pill, cMJSLUu, Teal redmann pokies, fOrLyPP, Slots, Kuhyjhc, Pokies, geNYbxe.
evyhinbsjftupqft, Www kamagra kamagra com, ESWmMNA, Viagra or cialis, dUkaXyB, Viagra, DFaBcBG, Cialis uk suppliers, JCmXNXd, Cialis, iBOsxGO, Fioricet, ODDkjjr.
yoiqwnbsjftupqft, Tadalafil, OFwGvlL, Cialis side effects, wvYXlvv, Levitra, eBNDjcd, HCG Diet, osLMYdp, Buy priligy, mEBtsjd, Viagra, sdbVbdW.
Биений юм ирсэн үед бэлгийн хавьталд ороход жирэмслэх магадлал бага хэдий ч умайд халдвар орж үрэвсэл үүсэх аюултай байдаг. Тиймээс аль болох энэ үедээ бэлгийн хавьталд орохгүй байх нь зөв сонголт юм.
Sain bn uu, Baruun taldaa uvduh ni undguvchiin arhag urevsel esvel olgion arhag urevsliin al ni ch baij bolno. Sariin temdeg nujtei garah ni mun umain arhag urevsel esvel daavriin uurchlultuus boldog tul uzuulj zuvluguu avaarai.
Сайн байна уу, Дааврын эм ууж байгаа үед 99% хамгаалдаг тул хамгаалалтгүй орж болно. Эм ууж байгаад эсвэл ууж дууссаны дараа жирэмслэх нь ямар нэгэн хор нөлөө байхгүй.
Шинжилгээ 6000, Чанд авиа 8500 байдаг. Та манай эмнэлэгээр ирж зөвлөгөө өгөгчөөс зөвлөгөө аваарай
Сайн байна уу, Эхний ээлжинд: Эгч нь нөхөртэйгээ хоёулаа үргүйдлийн эмчид хандаж оношоо тодруулах шаардлагатай. Үргүйдлийн эмч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр (хуучинаар ЭНЭШТ) ажилдаг. Эмчид үзүүлж онош тодруулсаны дараа эмчийн заавар зөвлөгөөний дагуу үр шилжүүлэн суулгах төв-д хандаж болно. Монгол-д Ачтан эмнэлэг дээр Ануухай мед, мөн Баянгол эмнэлэг дээр Үр шилжүүлэн суулгах төв байдаг.
Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, зөвлөгөө аваад удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Жирэмсэн болох боломжгүй тул санаа зовох хэрэггүй. Учир нь тарианы хугацаа хийлгэсэн өдрөөсөө яг 3 сарын дараа дуусах боловч жирэмслэлт удаан сэргэдэг. Иймд дараагийн тариаг дууссанаас хойш 7 хоногийн дотор хийлгэх шаардлагатай.
Эмэгтэйчүүдийн талаас байж магадгүй гэж бодож байвал давсагандаа дүүрэн шээстэй ирээд эход харуулж, мөн шинжилгээ өгөөрэй. Шинжилгээгээр хариуг нь харсны үндсэн дээр юутай холбоотой нь харагдана.
Манай эмнэлэгт суулгацыг 25000 төгрөгөөр тавьж байгаа.
чихрийн шижин, артерийн даралт ихэсдэггүй, элгэндээ ямар нэгэн өөрчлөлтгүй, В, С вирусгүй бол жирэмслэхээс хамгаалах эмийг хэрэглэж болно. Шинжилгээ өгөх шаардлагагүй. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл манай эмнэлгийн зөвлөгөө өгөгчтэй уулзаж зөвлөгөө авч болно.
Давсагандаа дүүрэн шээстэй байж эход сайн харагдана.
Жирэмсний сорил: биений юм ирэх ёстой хугацаанаасаа 1 хоногоор хойшлоход үздэг тест 850 төг, 7-10 хоногоор хойшлоход үздэг тест 500 төг, эхо(хэвлий)-8500төг, үтрээгээр – 12, 000төг
Вэб админ бямба, ням гарагт амардаг бөгөөд таны бичсэн асуултанд тэр даруй хариулах боломжгүй байдаг. Учир нь мэргэжлийн эмчээс хариулт аваад буцаагаад аль болох богино хугацаанд нийтэлдэг байгаа. Хэрвээ үнэхээр яарч байвал утсаар асууж зөвлөгөө авч болно эсвэл ирж үзүүлж болно.
Эмийн аргаар үр хөндүүлэхдээ эмчийн зааврын дагуу, хяналтан дор хэрэглэхгүй бол сөрөг нөлөөтэй төдийгүй хүндрэл гарах эрсдэлтэй. Тиймээс өөрөө дур мэдэн хэрэглэж болохгүй. Эхний ээлжинд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авна уу. Хэрвээ та хүсвэл Мари Стопсын нөхөн үржихүйн эмнэлгийн эмчид хандан зөвлөгөө аваарай. Төв эмнэлэг 70113283, Баянгол салбар 70142515
72 цагийн эм, өндгөвчний үйл ажиллагааг алдагдуулдаг боловч үргүйдэлд хүргэхгүй. Ер нь 72 цагийн эмийг сард 2-оос дээш удаа уухыг хориглодог. Чиний хувьд 3 удаагийн тунг уусан тул биений юм алдагдаж хойшилсон байна. Шээсний сүвний үрэвсэл 72 цагийн эм уух 2 хоорондоо холбоогүй. Шээсний сүвний үрэвсэл олон дахиад байвал мэдрэх нь гэмтсэнээс болж нас ахихаар шээсээ барьж чадахгүй шээс задгайрах өвчтэй болох талтай. Бор юм гараад байгаа нь 72 цагийн эм өндгөвчний үйл ажиллагаанд нөлөөлснөөс гарч байгаа. Цисдон гэдэг эмийг уусан үед бор юм гарахгүй.
Эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Гаж нөлөө аяндаа арилна. Цаашид жирэмслэхээс хамгаалах байнгын аргуудаас сонгон хэрэглэх нь тохиромжтой. Бэлгэвч, шахмал эм, ерөндөг, суулгац гэх мэтээс өөрт тохирохоо сонгоорой.
залгиж ууна.
Манайд фемплант суулгацыг тавьж байгаа энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс үзнэ үү http://www.mariestopes.mn/index.php?module=about&cat=4&id=20
Шээсний нян ургуулах, шинжилгээ өгөн бөөрний нарийн мэргэжлийн эмчид эмчлүүлэх шаардлагатай байна.
Чиний биений юмны мөчлөгөөс хамаарч хоног нь янз бүр байдаг. Чиний биений юмны мөчлөг? биений юм ирэхээс хэд хоногийн өмнө орсон бэ?
Тариа хийлгэсэн үед жирэмслэлт удаан сэргэдэг хэдий ч жирэмслэхээс хамгаалах өөр аргыг сонгох шаардлагатай.
сайн байна уу. би 10 сартай хүүхэдтэй тэгээд өнөө өглөө дахиад жирэмсэлснээ мэдлээ. гэхдээ би мэдэхээсээ 2 долоо хоногийн өмнө хөдөө байхад өтгөн маань маш ихээр хатаад байсан юм. ер нь бол нэлээд хатаад байдаг талтай. гэхдээ би элдэв хөөж туух эм тариа хэрэглээд байдаггүй л дээ. тэгээд эгч маань өтгөн чинь хатаад байгаа бол үүнийг уучих гээд гэдэс цэвэрлэх цай өгөөд тэр нь ч тун гайгүй үр нөлөө үзүүлсэн. түүнийг нь би өнөө өглөөнийг хүртэл уучихсан. гэтэл тэр цай нь жирэмсэн эмэгтэй болон хүүхдэд хориотой юм байна. мэдээж бүх л гэдэс цэвэрлэж тураах цай хүүхэд жирэмсэн эхчүүдэд хориотой байдаг шүү дээ. юуны л сайн байвал гэж. бас хамгийн гол нь би дахиад хүүхэдтэй болох хүсэлгүй байна. танайд эмийн аргаар үр хөндүүлж болох болов уу. би мэс ажилбар хийлгэхийг үнэхээр хүсэхгүй байна.
Архаг хууч өвчин болон цусны эмгэг өөрчлөлтгүй бол эмийн аргаар үр хөндөлт хийлгэж болно. Гэхдээ эхлээд үзүүлэх шаардлагатай.
Жирэмсний 4-9 долоо хоногийн хугацаанд хийдэг.
Биений юмны мөчлөг гэдэг нь биений юм ирсэн өдрөөс тоолоод дараагийн биений юм ирэх хугацааг хэлнэ. Хэрвээ чиний мөчлөг 21 бол жирэмслэх магадлал багатай хоног төдий чинээ бага байдаг. Биений юмны мөчлөгөө 3-д хуваагаад 7 7 7 гэхэд эхний болон сүүлийн 7 хоногоо нөөцтэй үлдээнэ. Учир нь өндгөн эс 48 цагийн амьдрах чадвартай байдаг. Тэгэхээр чиний хувьд биений юм ирж дууссанаас хойш 1 хоног, ирэхийн өмнөх 5 хоног хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ороход жирэмслэхгүй хоногууд юм байна.
Манай эмнэлэгүүдэд гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөгч ажилладаг бөгөөд ирээд зөвлөгөө аваарай.
Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд бүтэн 1 жил ороод жирэмслэхгүй бол эмчид үзүүлж нарийвчилсан шинжилгээнүүд өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл эхний 1 жилдээ хосууд жирэмслэхгүй байх тохиолдол нь 30-40% байдаг. Хурдан жирэмслэх аргууд гэж байдаггүй.
Биений юмны мөчлөг гэдэг нь биений юм ирсэн өдрөөс тоолоод дараагийн биений юм ирэх хугацааг хэлнэ.
чиний биений юм 7.7 нд ирээд дараагийнх нь 8 сарын 5 нд ирсэн бол мөчлөг нь 30 хоног юм байна. Биений юмны мөчлөгөө 3-д хуваагаад 10 10 10 гэхэд эхний болон сүүлийн 10 хоногоо нөөцтэй үлдээнэ. Учир нь өндгөн эс 48 цагийн амьдрах чадвартай байдаг. Биений юм ирэхээс өмнөх 7-8 хоног, ирсэний дараах 3 хоногт жирэмслэх магадлал бага юм байна.
Манай эмнэлэг орон нутагт салбар байхгүй. Хэрвээ танай аймагт суулгац тавьдаг сургагдсан мэргэжлийн эмч байдаг бол манайхаас захиж авахуулаад тавиулж болно.
Ойрхон үр хөндүүлэх нь маш аюултай. Яагаад гэвэл хүндрэл гарах эрсдэлтэй байдаг.
Жирэмсэлсэн байна. Эход харуулж баталгаажуулаарай.
Эмийн сангуудаар 1200 төгрөгөөр зарагдаж байгаа
Ер нь бол хэзээ ч жирэмслэх боломжтой. Биеийн ерөнхий байдал чинь сайн бол санаа зоволтгүй. Архаг хуучин өвчин нөхөн үржихүйн эрхтэний үрэвсэлтэй бол эмчлүүлж байгаад жирэмслэх нь цаашдын жирэмслэлтийн болон төрөлтийн явцад сайн нөлөө үзүүлнэ
Болно. Эхний хоногоос ч болно, 5 дахь хоногоос ч болох учир эмээ үргэлжлүүлээд уугаарай.
Хорооллын салбарт өгсөн шинжилгээгээр төв эмнэлэгт үйлчлүүлж болно. Соруулах аргаар үр хөндөлт хийхдээ хэсэг газрын мэдээ алдуулалт хийнэ. Өвдөлтийн тухайд тухайн хүний онцлогоос шалтгаалдаг тул аль ч аргыг хувьд өвдөлт ижилхэн байдаг. Үр хөндөлтийн дараа манай эмнэлэгт 20-30 минутын турш амрах боломжтой. Учир нь манай эмнэлэг ортой биш учраас хэвтүүлэх үйлчилгээ байхгүй. Улсын эмнэлэгт энэ шалтгаанаар эмнэлэгт хэвтүүлдэггүй. Хувийн эмнэлэг бол боломжтой байдаг. Үр хөндөлт хийж, хэвтэж эмчлүүлдэг ортой хувийн эмнэлэгүүд байдаг. Тухайлбал Хатагтай, Таны төлөө бид, Гурван гал гэх мэт
Одоо хэвийн харьцаандаа орж болно. Гэхдээ жирэмслэхээс хэрхэн хамгаалах талаараа эхнэртэйгээ ярилцах нь зүйтэй болов уу
Эм байдаг. Гэхдээ тодорхой заалтаар, эмчийн хяналтанд хэрэглэх учир ирж үзүүлэхийг зөвлөж байна.
12 долоо хоног хүртэл эмийн бодис болон бусад химийн бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.. Энэ эмчилгээг төртлөө хийлгэх хэрэггүй гэж зөвлөж байна. Жирэмсний хяналтанд ороод шинжилгээ бүрдүүлэхэд үнэхээр эмчилгээ хийлгэх шаардлагатай бол тохирох эмчилгээг хийнэ.
Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
Эмчид үзүүлж зөвлөгөө аван цусны болон бусад шинжилгээг яаралтай өгөөрэй. Тухайн сорилоосоо хамааран нэг сорил 3000-6000 үнэтэй.
Эхний ээлжинд жирэмсний тестээр гэрийн нөхцөлд үзэж жирэмсэн эсэхээ тодоруулж болно. Мөн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид хандаарай. Ойр ойрхон үр хөндүүлэх нь олон эрсдэл болон хүндрэлийг дагуулдаг.
эм ууснаас хойш 20-30 мин дотор бөөлжиж гаргавал эмийг дахин 1-ийг ууна.
Жирэмслэхээс хамгаалах эмүүд нь дааврын тун хэмжээ, дааврын хавсарсан байдлаасаа/дан болон нийлмэл/ хамааран өөр өөр байдаг. Даавраас шалтгаалан биений юмны өнгө, хэмжээ өөрчлөгдөж болно. Ихэвчлэн биений юмны хэмжээ багасдаг.
Мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ өгөх хэрэгтэй
Ерөндөг суулгац, аль аль болно. Төрөх замаар төрөөгүй бол охидын спирал тавиулж болно. Суулгацыг арьсан доор суулгахад 2мм хэмжээний үл мэдэг сорви үүснэ.
эм ууснаас хойш 20-30 мин дотор бөөлжиж гаргавал эмийг дахин 1-ийг ууна
Эрсдэлтэй бэлгийн харьцаанд орсноос хойш 2-3 сарын дараа ХДХВ/ДОХ-ыг илрүүлэх шинжилгээ өгөх хэрэгтэй. Мөн түүнээс хойш 2-3 дахин давтан өгөөрэй. Үнэ нь 2500 төг, хариу нь 3-5 мин дараа гарна.
Жирэмсний тест эмийн сангаас худалдан аваад шээсэндээ зааврын дагуу үзэх нь хамгийн хурдан арга юм.
Одоогоор ийм төрлийн тест манай улсад хараахан орж ирээгүй байна.
Асуултаа тодорхой бичнэ үү
Сайн байна уу Хороолол дахь салбарт 2 их эмч ажиллаж байгаа. Манай эмнэлэг Мари Стопс болон монгол улсын стандартын дагуу нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг. Үнэ төлбөрийн хувьд олон улсын байгууллагын төслийн эмнэлэг гэдэг утгаараа боломжийн үнэтэй байдаг. Эмчийн үзлэгийн төлбөр 5000төг, ерөнхийдөө үйлчлүүлэгч ихтэй байдаг учир урьдчилан цаг авч үзүүлэх боломжгүй байгаа.
Прегнон буюу яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийг сард 2-оос илүүг ууж болохгүй. чиний хувьд жилд 3 удаа уухдаа хэдий хэр хугацаанд уусан нь тодорхой бус байна. Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийг ойр ойрхон хэрэглэх нь дараах гаж нөлөөтэй байдаг. Тухайлбал: биений юмны мөчлөг богиносох, биений юмны хооронд цусархаг ялгадас гарах, хөх хөндүүрлэх, хэвлий орчмоо өвдөх зэрэг. Аль болох цөөн удаа яаралтай үед хэрэглэх нь зөв бөгөөд байнгын хамгаалах хэрэгсэл болгож болохгүй. Чиний хувьд мэргэжлийн эмчид үзүүлж, нэн тэргүүнд мазокны шинжилгээ өгөхийг зөвлөж байна.
Жирэмсний хугацаагаа тодорхойлох хэрэгтэй. Эмийн үр хөндөлт хийлгэх хугацаа нь хэтэрсэн бол боломжгүй. Жирэмсний 9 долоо хоногийн дотор эмийн арга нь илүү тохиромжтой арга юм
10-14 хоногийн дараа эход харуулж жирэмсний хугацаагаа тодорхойлуулаад мазокны шинжилгээ өгөөрэй. Цусны эмгэггүй бол тухайлбал хамраас цус гараад амархан тогтдоггүй биш бол эмийн үр хөндөлтийн арга нь эрсдэл багатай байдаг. Гэхдээ хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авч зөвлөгөө авч, шинжилгээ өгөөрэй.
Цус багадалт гемоглобин 70г/л-ээс бага бол энэ аргыг сонгож болохгүй. эмийн арга нь 97%-ийн найдвартай. Анхны жирэмслэлт бөгөөд цусны эмгэггүй бол эмийн арга нь үргүйдэлд хүргэдэггүй давуу талтай. Хэрвээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл Мари Стопсын нөхөн үржихүйн эмнэлгүүдэд хандаж болно.
Наалдацын шинжилгээгээр БЗДХ, үтрээний болон умайн хүзүүний үрэвслийг оношлодог. Наалдацын шинжилгээгээр БЗДХ-ын 25%-ийг илрүүлэх боломжтой.
Хэт их ачаалал, стресс зэргээс болж биений юмны мөчлөгт өөрчлөлт орж болно.
Үр хөндөлтийн хамгийн том хүндрэлийн нэг нь үргүйдэл байдаг. 1 удаа үр хөндүүлээд үргүйдэлтэй болсон тохиолдолууд байдаг.
умайн салстын үрэвсэл байж болзошгүй тул эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Ерөндөг нь өөрөө үүссэн үрэвслийг даамжруулах сөрөг талтай тул эмчилгээ хийлгээд үр дүн өгөхгүй бол авахуулах нь зүйтэй болов уу
Эмийн аргаар үр зулбуулахад үргүйдэлд хүргэдэггүй хамгийн том давуу тал байдаг. Ямар ч аргаар үр хөндүүлсэн өндгөвчний үйл ажиллагааны алдагдал үүсч болдог. Чамд өндгөвчний үйл ажиллагааны алдагдал гарсан байна. Бүтэн жилийн хугацаанд жирэмслэхээс хамгаалах ямар ч арга хэрэглэхгүй байхад жирэмслэхгүй бол нарийвчилсан шинжилгээ өгөх шаардлагатай
X/5-аас хойш 7 хоног завсарлаад дараагийн циклийн эмээ ууж эхлэнэ. Завсарлаж буй 7 хоногтоо бэлгийн харьцаанд орж болно. Жирэмслэхгүй
Суулгац тавиулсан үед биений юм бага хэмжээтэй, олон хоног үргэлжилэх нь хэвийн тул хэдэн сарын дараа аяндаа хэвэндээ орно.
Бэлгийн замын халдварын шинжилгээ өгөх шаардлагатай юм байна.
Эмийн үр хөндөлтийн дараа ямар ч хугацааны дараа жирэмслэж болно. Уг эм нь биед болон урагт ямар нэгэн хор хөнөөл үзүүлдэггүй тул санаа зовох хэрэггүй. Энэ нь нотлогдсон мэдээлэл юм
Мэдэгдэхгүй. Эмийн аргаар үр хөндүүлсэн үед ямар хугацааны дараа үзүүлсэнээс хамаараад өөрчлөлтүүд харилцан адилгүй байдаг.
72 цагийн эм нь урагт гаж нөлөө үзүүлдэггүй нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг зөвлөмжин дээр байдаг туд санаа зовох хэрэггүй.
X/18 –ний өдөр жирэмслэх магадлалтай хоног байна. гэвч одоо 72 цагийн эм уух хугацаа хэтэрсэн тул ууж болохгүй.
Заримдаа нөжтэй цус ихээр гарсан ч зулбаагүй байх тохиолдол байдаг тул зулбалт явагдсан эсэхийг чанд авиагаар оноглогоо хийлгэх нь зүйтэй. Дунджаар 14 хоног цус гардаг.
Архи хэтрүүлэн хэрэглэдэг зуршилтай л биш бол хүүхдээ тээж төрүүлэхэд аюулгүй. Умайд орж бэхлэгдсэнээс хойш 3 сарын турш ямар нэгэн хорт зуршлаасм татгалзах хэрэгтэй. Учир нь эрхтэн системийн хөгжил явагддаг юм.
Ирж үзүүлэх шаардлагатай. Яагаад байгааг үзлэг хийж байж тодоруулна
- Манайд T-Ерөндөг 2000₮-өөр, охид-12000, гайнефикс-15000₮-өөр тавиулж болно.
төлбөртэй. Үнэ нь ямар шинжилгээ өгөхөөс хамаараад 6000-19000 хооронд байдаг.
мягмар гарагт 9.30-17.00 бямба гарагт 10.00-14.30, бусад өдрүүдэд 9.30-17.30
9 долоо хоногийн дотор өөрөөр хэлбэл сүүлийн биений юм ирсэн эхний өдрөөс тоолоод 63 хоногоос дотогш. илүү дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн биеэр ирж авах шаардлагатай.
2 сарын дараа өгч болно. Хамгийн багадаа 21 хоногийн дараа өгч болно. Эхэлж өгсөн хугацаанаас хойш 3 сарын зайтай 2-3 удаа өгөх шаардлагатай. Яагаад гэвэл ДОХ-ын эсрэг бие цусанд илрэхгүй цонх үе байдаг. Энэ үед шинжилгээ хэвийн гардаг учраас заавал 2-3 удаа өгч байж өөрийгөө эрүүл гэж үзэж болно. Аль ч салбарт өгч болно.
Манай эмнэлэг ДОХ-ын шинжилгээг түргэвчилсэн тестний аргаар өндгөвчний болон судасны цуснаас авдаг тул тусгай төхөөрөмж ашигладаггүй. ДОХ-ын шинжилгээг сэжигтэй хавьталд орсноос хойш 3 сарын дараа өсөх шаардлагатай. Учир нь нууц хугацаа буюу цонх үе нь 14 хоногоос 3 сар байдаг тул халдвар авсан ч илрэхгүй байж болно.
- Хуурамч эерэг хариу гэж гарч болдог. Энэ үед баталгаажуулж шинжилгээ авдаг тул өмнө нь буюу шинжилгээ өгөхөөсөө өмнө ууж болохгүй гэсэн эмнүүд байдаггүй.
- Мөөгөнцөрийг манай эмнэлэг дээр наалдацын шинжилгээгээр илрүүлнэ.
Суулгацыг жирэмсэн биш гэдэг нь баталгаатай бол биений юмны аль ч үед тавиулж болно. Гэхдээ биений ирснээс хойш эхний 4-5 дах хоногт тавиулах нь илүү тохиромжтой байдаг. Уналтын болон сүрьеэгийн эм бэлдмэл хэрэглэдэг бол урьдчилан эмчтэйгээ зөвшилцөх шаардлагатай. Учир нь суулгац нь дотроо даавар агуулсан байдаг учир дээрх төрлийн эм бэлдмэл үйлчилгээг сулруулдаг.
12 долоо хоногийн дотор /3 сар/ бол шаардлагатай шинжилгээг үндэслэн хийнэ. 6 сартай учир боломжгүй.
72 цагийн эм нь бэлгийн харьцааны дараа 72 цагийн дотор яаралтай ууж хэрэглэдэг прогестрон дааврыг 150 mg өндөр тунгаар өгдөг. Дараагийн жирэмслэлтэнд нөлөөлөхгүй. Энэ эмийн гаж нөлөө нь биений юмны алдагдалд хүргэж болно. 72 цагийн эм нь жирэмслэхээс хамгаалах байнгын арга биш юм.
Эхний шатны үзлэг шинжилгээг хийдэг
Эмийн хордлого гэж байдаггүй. Гол нь таны хувьд зулбалт явагдсан эсэх, умайн хөндийд үлдэгдэл байгаа эсэхээ эмчид үзүүлэх шаардлагатай. Учир нь эмийг буруу дутуу, ууснаас болж бүрэн зулбалт явагдахгүй, халдварлаж цус алдах аюултай.
Манай эмнэлэгт өөрийн биеэр ирж шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгээд өдөртөө хариугаа аваад эм уух боломжтой. Дараа нь жирэмслэхээс хамгаалах хэрэгслийн талаар бүрэн зөвлөгөө өгч сонголт хийхэд нь туслана
Sain baina uu? Bi hamgaalaltgui havitald orsnii daraa sheesnii suvruu zagatnaadch bga yum shig neg tiim sonin medremj turj baisnaa 7 honogiin daraa genet tsusaar sheesen. Sandraad turgenees asuuhad margash ugluu sheesnii shinjilgee ug geheer ni sheesnii shinjilgee ugsun. Getel buurnii urevsel mash undur garsan. Getel 2 honogiin daraa dahin sheesnii shinjilgee uguhud unuuh urevsel or murgui alga bolson baisan. Ene yamar uchirtain boloo? Nadad tsistitnii yamarch shinj temdeg ilreegui buguud dooroosoo daaraagui. Nadad odoogoor yamarch uur shinj temdeg ilreegui buguud bi neg l sanaa zovood bh bolloo. Neg sariin umnu ter hamgaalaltgui havitald orson yum l daa. Bi yah estoi ve? Tsusaar sheehdee mash bagaar oir oirhon sheej bsan, Tsusaar sheeh ni belgiin zamiin yamar neg haldvartai holbootoi bolvuu? Uchriig ni ch medehgui bj ter zaluud uur hureed holboogoo tasalsan.
- Цусаар шээх нь цистит эсвэл бөөрний үрэвслээс байж болно. Бэлгийн замын халдварын үед цустай шээх тохиолдол байдаггүй. Харин цусархаг ялгадас үтрээнээс гарч болдог. Иймд БЗДХ-ын шинжилгээ өгөх шаардлагатай. Цистит эмчилгээ хийгээгүй байхад өөрөө намдах тохиолдол бий боловч хэрвээ даамжирвал улам зовиур нэмэгдэж эмчилгээ шаардагддаг.
БЗДХ-ын нууц хугацаа нь өөр өөр байдаг. - Үтрээний наац - Хламид (14-30 хоног) - ДОХ(14-90 хоног) - Тэмбүү(45-60 хоног нууц хугацаатай) байдаг тул дээрх хугацаанд шинжилгээ өгөх шаардлагатай.
- үтрээний наац, ХДХВ/ДОХ, тэмбүү, хламид, Torch шинжилгээг өгөөрэй.
- Тэмбүү өвчний үед яр шарх гардаг боловч сорви үлддэггүй. Тэгээд ч ийм олон жилээр шинж тэмдэггүй тээгч байх боломжгүй. БЗДХ-ын шинжилгээнүүдийг өгөх шаардлагатай.
- Жирэмслэхээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэхгүй бол жирэмслэх эрсдэлтэй. Одоо хүртэл цус гарч байгаа бол дахин ирж үзүүлэх шаардлагатай.
- дааврын эмнүүд уух үед сэвх толбо гарч болно.
- Ургацаг нь вирусын гаралтай БЗДХ –аас болдог тул өвөрмөц эмчилгээ байхгүй. Ургацагыг зориулалтын уусмал болон түлэх аргаар эмчилдэг.
Эмийн аргаар үр хөндүүлсэн бол 7 хоногийн дараа эм, тариа, 14 хоногийн дараа ерөндөг, суулгац тавиулж болно.
- суулгац нь дааврын гаралтай жирэмслэхээс хамгаалах хэрэгсэлд ордог. Шар биеийн даавар агуулдаг. Ерөндөг бол умайн хөндийд байрлуулж эр эм бэлгийн эс тогтох орчныг өөрчлөх замаар жирэмслэхээс хамгаалдаг. Дээрх 2 арга нь сул болон давуу талуудтай. Дэлгэрэнгүйг вэб сайтнаас үзнэ үү. http://www.mariestopes.mn/index.php?module=about&cat=4&id=31 http://www.mariestopes.mn/index.php?module=about&cat=4&id=20
- ХДХВ-р халдварласан хүн ДОХ болж илэрхий шинж тэмдэг илэрч эхлэхээс нааш мэдэгдэхгүй. Хэрвээ та ХДХВ-ын халдвар авсан бол хэдэн жил ч таны биед байж болно. Хэрвээ та хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш хэдэн 7 хоногийн дараанаас халуурах, тууралт гарах, хөлрөх, ханиалгах, шинж тэмдэг илэрвэл, яаралтай эмчид хандан шинжилгээ өгөх шаардлагатай.
Эмийн үр хөндөлтийн дараа эмчдээ заавал хянуулах шаардлагатай.
Асуултаа тодорхой бичнэ үү
Эхлээд жирэмсний тестээр үзэх хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй.
- Шууд ирээд үйлчлүүлэх боломжтой. Зарим үед ачаалал ихтэй байдаг.
- Юмдүүжин болон мөөгтэй шөл уугаарай. Умай жижигрэнэ гэсэн зүйл байхгүй. Умайн агшилт сул байгаатай холбоотой шавхрага бүрэн гадагшлаагүй байж болно.
- Тэр эмнэлэгтээ үзүүлээд зөвлөгөө авах хэрэгтэй.
- Манай вэб сайт засвартай байсан учраас түр хугацаанд хариулт өгөх боломжгүй байлаа. Ер нь бол аль болох богино хугацаанд асуултын хариуг өгөхийг хичээдэг болно.
- Зовиур ихтэй байвал лаагаа хэрэглэх нь зөв. 8 долоо хоног хүрсэн бол урагт нөлөөлөх нь бага. Учир нь 8 долоо хоног хүртэл ургийн бүрэн эрхтэн тогтолцоо нь ялгаран төлжин дуусдаг.
Эмийн үр хөндөлт 95% -н найдвартай. Үнэ тарифийн талаарх мэдээллийг Төв эмнэлэг 70113283, Баянгол салбар 70142515 утсаар эсвэл биечлэн ирж авна уу.
Эхний ээлжинд мазокын шинжилгээ өгөөд шаардлагатай тохиолдолд бусад шинжилгээг өгөөрэй.
- жирэмсэн гэсэн үг. 5-7 хоногийн дараа эход харуулж хугацаа тодорхойлох
- дох-ын шинжилгээ давтан өгч, сүрьегийн болон чих хамар хоолойн эмчид үзүүлээрэй. Сар гаран сул халуурна гэдэг нь сүрьегийн шинж тэмдэг байж болно. Цэрний шинжилгээ өгөх шаардлагатай.
- 6000 төг
- Манай эмнэлэг дээр ирж дэлгэрэнгүй зөвлөгөө авна уу
- 100% найдвартай биш хэдий ч хэзээ ууснаас хамааран 24 цагийн дотор эмийг хэрэглэвэл 95% • 25-48 цагийн хооронд эмийг хэрэглэвэл 85% • 49-72 цагийн хооронд эмийг хэрэглэвэл 58 %, биений юм хугацаандаа ирвэл зүгээр
12 000 төг
- ямар нэгэн зовиур байдаг бол үзүүлээд зохих шинжилгээнүүдийг үндэслэн эмчлэх шаардлагатай бол эмчийн зөвлөснөөр эмчилнэ
- Ургацаг нь вирусын гаралтай БЗДХ –аас болдог тул өвөрмөц эмчилгээ байхгүй. Ургацагыг зориулалтын уусмал болон түлэх аргаар эмчилдэг. Халдвартын эмнэлэг дээр холбогдох шинжилгээнүүдийг өгч хосынхоо хамт эмчлүүлээрэй
- олон төрлийн дааврын хавсарсан бэлдмэл байдаг учраас таны тухай мэдээллийг авсны үндсэн дээр сонгох боломжтой. Жишээ нь: нас, төрөлт г.м Та манай эмнэлэг дээр хүрэлцэн ирж гэр бүл төлөвлөлтийн үнэ төлбөргүй зөвлөгөө авч болно.
- дааврын хавсарсан бэлдмэлүүдэд таргалуулах, тураах гэсэн биеэ даасан үйлдэл байдаггүй. Өөрт таарах эсэхийг эмчид үзүүлэн зөвлөгөө аван сонголтоо хийгээрэй.
- умайн хүзүүний шарх, шархлааг жирэмсний болон төрсний дараа ямар нэгэн эмчилгээ хийх шаардлагагүй. Харин төрснөөс хойш 6 сарын дараа умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөөрэй.
- Ерөндөг тавьсны дараа үрэвсэх тохиолдол байдаг. Үзүүлэх шаардлагатай
- тест тод бүдэг нь хамаагүй 2 гарч байгаа бол жирэмсэн гэсэн үг. Жирэмсний үед цагаан юм хэвийнхээс ихэсдэг. Гэхдээ өнгө үнэргүй байдаг.
Даваа-баасан-9.30-17.30, мягмар- 9.30-17.00 бямба-10.00-2.30, нямд амарна. Хэвлийгээр харахад давсаг дүүрэн шээстэй ирэх хэрэгтэй. Үтрээгээр харахад: 12 000, хэвлийгээр 8500 төг
- Ирж эмчтэйгээ зөвлөж эхо-д үзүүлэх шаардлагатай. Үр хөндөлт ойрхон байх тусам гарах эрсдэлийн давтамж нэмэгдэж болно.
- Хувь хүний онцлогоос хамаараад жирэмслэхээс хамгаалах аргууд янз бүр үйлчилдэг. Ирж үзүүлэхдээ эмчтэйгээ зөвлөөд сонголтоо хийж болно.
- Сүүлийн сарын тэмдэг хэзээ ирсэн бэ? Жирэмсний тестээр үзсэн үү? Үзлэг -6000, мазок, хламид, тэмбүү, ДОХ-19500, эхо оношлогоо хэвлийгээр/давсаг дүүрэн шээстэй байх/ - 8500, шээсгүй үтрээгээр харахад – 12000, эсийн буюу умайн хүзүүний хавдар илрүүлэх шинжилгээ – 15600, энэ шинжилгээг жирэмсэн биш үед сарын тэмдгийн 1-15 хоногт багтаж өгнө. Сарын тэмдгийн шавхрага дууссан байх ёстой. Эмэгтэй хүн 6 сар тутам зовиургүй бол үтрээний наацын шинжилгээ, эхо-оор өндгөвч, умайн байдал, эсийн шинжилгээг жилд нэг удаа өгөх шаардлагатай. Одоо манайд ирвэл эхо, мазок, эмэгтэйчүүдийн үзлэг, багц, шинжилгээнд хамрагдаж болно.
- Та юуны өмнө мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Цус алдалт нь олон шалтгаантай байдаг учраас онош тодоруулах шаардлагатай. Цэвэршилттэй холбоотой байж болно
- хяналтынхаа эмчид үзүүлэх хэрэгтэй. Умайн тонус үүсэхэд нуруугаар өвдөж болно. Мөн бусад олон шалтгааны улмаас нуруугаар өвддөг.
- Шинжилгээний хариуг зөвхөн шинжилгээ өгсөн хүн л мэдэх боломжтой. Тухайн хувь хүний зөвшөөрөлгүйгээр, гэр бүлийн хүн нь байсан ч ялгаагүй мэдэх боломжгүй байдаг.
- 72 цагийн эм, өндгөвчний үйл ажиллагааг алдагдуулдаг боловч үргүйдэлд хүргэхгүй. Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийг жилд 2-оос дээш удаа уухыг хориглодог. Тэгэхээр таны тухайд 6 сарын дараа хэрэглэж болно. Ер нь яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийг ойр ойрхон хэрэглэх нь өндгөвчний үйл ажиллагааг хямралд оруулах, биений юмны мөчлөг алдагдах зэрэг сөрөг нөлөөтэй. 72 цагийн эм нь жирэмслэхээс хамгаалах байнгын арга биш бөгөөд дараагийн удаа жирэмслэхээс хамгаалах бусад аргуудаас сонгон хэрэглээрэй
- жирэмслэх магадлалыг хэлж мэдэхгүй. Одоогийн жирэмслэлтээ тээж төрүүл гэж зөвлөмөөр байна.
- тандалт судалгаа хийдэггүй. Зөвхөн ДОХ-ын шинжилгээг тестийн аргаар үзнэ. Юм идэж болно.
- 12 цагийн дараа яг цагтаа уух ёстой. Түүнээс дээш хугацаа өнгөрөхөд эмийн үйчлэл үр дүнгүй болдог.
- Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийг жилд 2-оос дээш удаа уухыг хориглодог. 6-8 сард 1 удаа ууж болно. Тиймээс ийм ойр хугацаанд дахин ууж болохгүй.
- Тээж болно. Одоо нэгэнт жирэмсэн болчихсон учир тээх боломжтой. Үр хөндөлтийн дараа ойрхон жирэмсэн болсон учир ураг зулбах магадлалтай. Жирэмсний хяналтад даруй орох ёстой. Өсөлтгүй болох нь ховор.
- 1 сард биш жилд 2-ийг ууж болно. Түүнээс дээш бол хориотой гэсэн үг.
- Нөхөн үржихүйн эмчид хандан зөвлөгөө авна уу.
- 12 долоо хоног буюу 3 сар хүртлэх хугацаанд үр хөндүүлэх боломжтой байдаг. Аль арга сонгох талаараа эмчтэйгээ зөвлөнө үү. Эмийн үр хөндөлтийг 9 долоо хоног хүртлэх хугацаанд сонгож болдог.
- үгүй. Ургийн хэмжээнээс хамааран ялгарах даавар нь бага байдаг учир зураас нь бүдэг гардаг. Жирэмсний тестээр умайн гадуурх жирэмслэлтийг оношлох боломжгүй.
- 72 цагийн эм нь прогестрон дааврыг өндөр тунгаар 1 дор өгдөг учир умайн салстыг хөвсийлгөн доош цусархаг зүйл гарч болдог.
Tөв эмнэлэг 70113283, Баянгол салбар 70142515 утсаар лавлана уу
3 сарын дараа жирэмслэж болно.
- Төрөөгүй охид болон нэг төрсөн эмэгтэйчүүдэд тавьдаг охидын ерөндөг гэж байдаг./Биений юмны үргэлжлэх хугацаанаас хамааран 3-5 дахь хоногт тавиулж болно/. Дааврын хавсарсан уух эмийг ууж болно/Биений юм ирсэн эхний өдрөөс эсвэл 5 дахь хоногоос уудаг янз бүр байгаа/. Мари Стопсын эмнэлгүүд дээр өөрийн биеэр ирж гэр бүл төлөвлөлтийн үнэ төлбөргүй зөвлөгөө авч болно.
- 72 цагийн эм уугаад цус гарсан нь өндгөвчний үйл ажиллагааны хямралтай холбоотой. Биений юм биш 72 цагийн эм ууснаар доошоо цусархаг зүйл их хэмжээтэй биш удаан гарч болно.
- мөөгөнцөрийн эсрэг эм урагт хортой нөлөөтэй. Эхо-д яаралтай харуулаарай. Ургийн өсөлт зогсох болох ураг зулбахаар завдаж буй үед бор өнгөтэй юм гардаг
- Nizarol- урагт нөлөөлнө, клотриденк хэсэг газрын үйлчилгээтэй учир нөлөөлөх нь бага, эвекер – нөлөөлөхгүй.
- Биений юм хугацаандаа ирээгүй өдрөөс хойш 7-14 хоногийн дараа энгийн тестээр, 1-2 хоногийн дараа өндөр мэдрэг тестээр гэрийн нөхцөлд шалгаж болно. Алдаатай тест бол ямар ч зураас гарахгүй/энэ тохиолдолд шинэ тестээр дахин шалгаарай/. Жирэмслээгүй бол нэг зураас, жирэмслэсэн бол 2 зураас гарна.
- Зовиураас үзэхэд шээсний шинжилгээ өгөх шаардлагатай мөн хламидын тест өгч болно.
- Эрэгтэй хүн хүн 2-3 цаг шээгээгүй ирээд шинжилгээ өгч болно. БЗДХ-ын халдварын шинжилгээг бүгдийг нь өгвөл хөнгөлөлттэй байдаг. Дэлгэрэнгүйг 70113283, 70142515 утсаар лавлана уу.
- эх барих эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй.
Эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн онош тодоруулж, эмчилгээ хийлгээрэй.
- Жирэмслэхээс хамгаалах эм. Жирэмслэхээс хамгаалах эмийг уухаа больсон дариуд жирэмслэх боломжтой.
10-14 хоногийн дараа. Үр тогтолт 2 цагаас-72 цагийн дотор явагддаг. Хорионы гонадотропиныг жирэмслэлт эхэлснээс хойш 7-10 хоногийн дараа гэрийн нөхцөлд тодорхойлох боломжтой. Энэхүү тестээр биений юм ирэх ёстой хугацаа саатсанаас хойш 1 хоногийн дараа буюу эрт үед жирэмсэн эсэхийг тодорхойлох боломжтой. Хэрэв жирэмсэн болсон бол шээсэнд агуулагдах хорионы гонадотропины хэмжээ өдөр өдрөөр ихэсдэг
- Мари Стопсын жирэмслэхээс хамгаалах хэрэгслийн нийгмийн маркетингийн төслийн бүтээгдэхүүнүүд нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чанарын шаардлага хангасан, баталгаатай байдаг бөгөөд хүн амд хүрч болох хамгийн бага үнээр хүрдэг.
Үр тогтолт 2 цагаас-72 цагийн дотор явагддаг. Хорионы гонадотропиныг жирэмслэлт эхэлснээс хойш 7-10 хоногийн дараа гэрийн нөхцөлд тодорхойлох боломжтой. Энэхүү тестээр биений юм ирэх ёстой хугацаа саатсанаас хойш 1 хоногийн дараа буюу эрт үед жирэмсэн эсэхийг тодорхойлох боломжтой. Хэрэв жирэмсэн болсон бол шээсэнд агуулагдах хорионы гонадотропины хэмжээ өдөр өдрөөр ихэсдэг.
- Хүүхдийн шарлалт хэвийн үед 5-7 хоноод арилах ёстой. Шарлалт удаан үргэлжлэх нь хүүхдийн хөгжилд муугаар нөлөөлдөг учир хүүхдийн мэргэжлийн эмчид хандаарай. Хүй 3-5 хоногт цөглөнө.
- 6 сарын дараа жирэмслэх боломжтой.
- Клотриденк хэсэг газрын үйлчилгээтэй учир нөлөөлөх нь бага. Мөөгөнцөрийн эм урагт нөлөөлнө. Эх нялхасын төв эх барих эмэгтэйчүүдийн удам зүйн зөвлөгөө өгөх кабинетэд хандаарай.
- эмэгтэй хүний үтрээ сул байх нь жирэмслэлтэнд нөлөөлөхгүй. 50 настай хамтрагчийг үрийн шингэний шинжилгээ өгүүлж үр тогтоох чадвартай эсэхийг үзүүлээрэй
- Мазок, хламид, дох, тэмбүү, заг хүйтэн - 19,600 төг
- Бактерлогийн шинжилгээ өгч болно. Эсдо лабортори -99149321 25000 төг байдаг.
- Эмэгтэй хүн 36 насандаа эсийн шинжилгээ буюу умайн хүзүүний хавдар илрүүлэх шинжилгээнд заавал хамрагдах ёстой. Манай эмнэлэгт төлбөр нь 15 600(биений ирснээс 15 дахь хоногт багтаж өгдөг). Эмэгтэй хүнд хэвийн үед өнгө үнэргүй дотоож норгох төдий цагаан юм гарч болно.
- Хүүхэд 6 сар хүрсэн бол дааврын эм ууж болно.
- Үгүй
- Ерөндөг тавиулсны дараа цусархаг болон бор өнгийн зүйл гарч болно. Энэ нь яваандаа зүгээр болдог. Ерөндөг гадны биет учраас хүний биед дасан зохицох хүртэл бага зэргийн өвдөлт, бор юм гарч болно.
- жирэмсний хугацааг нарийн тодорхойлдог боловч үр тогтсон өдөр цагийг хэлэх боломж одоогоор шинжлэх ухаанд байхгүй байна.
- Анхны жирэмслэлтийг төрөх нь эрүүл мэндэд тустай байдаг. Боломжгүй байгаа бол манай эмнэлэгт өөрийн биеэр хандаж зөвлөгөө авна уу. Сарын тэмдэг ирэх хугацаанаас 7-10 хоног хэтэрсэн тохиолдолд эхо-д харуулахад жирэмсний хугацаа тодорхойлогдоно.
- Эмийн үр хөндөлт нь эмчийн хяналтан дор хийгдэх учраас тухайн газрынхаа эмнэлэгт хандана уу
- ерөндөг нь гадны биет учраас хүний биед дасан зохицох чадвар нь эхний 3 сард мэдэгддэг. Бор өнгийн болон цусархаг ялгадас 21 хоног болон зарим үед хүний онцлогоос хамаараад сарын тэмдэг иртэл илэрч болдог. Үрэвссэн үед өвдөлт өгч, их хэмжээний цус гардаг. Сарын тэмдгийн дараа үргэлжлэн гарвал заавал эмчид хандаарай.
za sain baizgaanuu marie stopes.iinhoon ujigdur bi tanai horoolliin salbaraar orood garlaa uuden deerees tseverlegj avgai uurtai ni argagui naad gutalaa archaad orooroi gej orilloo joohon sonin sanagdaad yvj orood gutlaa archaad ulavj umsluu munguu tushaagaad oojerlood suulaa 25 minut suulaa neg suvilagch huuhen guigeed l blaa ih l yum amjuulj yvaad bnaa ug ni huvzasaa tailaad huleej bai gej hellee orood huvzasaa soliod 22minut huleelee emj ni irj shinjilgee avah yum boluu getel suvilagch huuhen irj avlaa shuvilagchaas asuult ahuuhad emjees asuu gelee ter emj ni shinjilgee avj uzleg hiigeegui bj yaj nadad zoriulsan hariultiig uguh ve dee za tegeed uruunuus garlaa nad.s hoish hed heden huuhen.s shinjilgee avlaa bi hariugaa huleelee 30 40 minut huleene gej helsen gevch hugazaa ni ungurchuud bhad hariugaa avch chaddaggui ee uchir ni emj ni eho.d uzleg hiigeed zavgui blaa namaig uudeer orj irehed eho. ni oojertoi bsan ter jigeeree bi garchaad irlee emj ni hoolondoo orloo gene bi urd suuhii orloo nomin orloo zagiin daraa irlee odoohon duuslaa geed 5 minutiin daraa duusgaad garch irlee hariugaa avlaa bi emjid ni taniah emjee nemmeer yum bn da gej helhed harin tiimee achaalal ihtei neg emjtei ih huntei ued hezuu gej bsan emjee uneheer nemmeer yum bilee arai l denduu udaaan uilchilgeetei yu gesen ug ve neg emlegt uzuuleh gej udurjinguu yum bolloo gej oo bas nadtai adil neg huuhen bid 2 zug arai l udaan yumaa gej yrilzaj bsan yum shuu bas
- манай эмнэлгийн үйлчилгээний талаар сэтгэгдлээ бичсэн танд баярлалаа. Эмнэлгийн бүтэц маань 2 эмчтэй байхаар батлагдсан байдаг. Энэхүү бүтцийнхээ дагуу тус салбар 2 их эмчтэй ажилладаг. Харамсалтай нь таныг үйлчлүүлэх үед 1 эмч маань 14 хоногийн хугацаатай сургалтанд явсан үе таарчээ. Цаашид бид бүхэн үйлчлүүлэгч та нарынхаа өгсөн санал хүсэлтийн дагуу их эмчийн орон тоог нэмэх талаар судлах болно. Бид бүхний ажилд туслах үнэтэй санал өгсөнд баярлалаа.
- Спирал хөдөлсөн тохиолдолд унах магадлалтай.
- - Ерөндөг тавиулсны дараа хэвлийгээр өвдөж цус гарах нь ажиглагддаг. Давсаг дүүрэн шээстэй ирээд эхо-д харуулах шаардлагатай
- Мазокны шинжилгээ өгөх шаардлагатай. Бэлгийн замын халдварт өвчнөөс бэлгэвч ямар нэг байдлаар гэмтээгүй тохиолдолд 100% хамгаалдаг.
- Лаа хэсэг газрын эмчилгээ учир нөлөөлөхгүй. Мөөгөнцөрийн эсрэг эм урагт сөрөг нөлөөтэй. Энэ талын нарийн зөвлөгөөг ЭНЭШҮТ, ЭБЭКлиник удам зүйн зөвлөгөө өгөх кабинет Оюунчимэг эмчээс зөвлөгөө аваарай.
- Хуулиар зөвшөөрөгдсөн хугацаа хэтэрсэн байна. Хэрвээ шаардлагатай бол 3 дахь шатлалын эмнэлэгт хандана уу.
- ХДХВ/ДОХ-ын шинжилгээг хурдавчилсан тестээр авдаг бөгөөд үнэ нь 2500 төг, хариуг тэр дор нь авч болно.
- Суулгацыг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд тавиулж болно. 20-35 насанд илүү тохиромжтой. Суулгац тавиулж болохгүй эсрэг заалт гэж байдаг. Үүнд: Зүрхний өвчнүүд, зүрхний гажиг, зүрхний мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүд, элэгний цироз, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт
- Эрэгтэйчүүдийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. Манай эмнэлэг энэ талын үйлчилгээ үзүүлдэггүй. Эрэгтэйчүүдэд бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ, мазок, ХДХВ/ДОХ, тэмбүү, хламид, заг хүйтэн өвчнийг оношлоно.
- Бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнүүд өгөх шаардлагатай. Хламид, заг хүйтний тест, наацын шинжилгээ, БЗДХ циститтэй андуурагдах нь элбэг байдаг. Шинжилгээ өгөөд зөвлөгөө авч болно.
- Хамгийн гол нь шинжилгээ өгөөрэй. Сэтгэл зүйч эмч байхгүй. Хамгаалалттай бэлгийн хавьталд орсон тохиолдолд ДОХ халдахгүй. Айдсаас болоод сэтгэл зүйн дарамтанд орж болно. Тоглож байсан байж болно шүү дээ.
- Үйлчилгээ адил
- Хэрвээ та хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш хэдэн 7 хоногийн дараанаас халуурах, тууралт гарах, хөлрөх, ханиалгах, шинж тэмдэг илэрвэл, яаралтай эмчид хандан шинжилгээ өгөх шаардлагатай. ХДХВ-р халдварласан хүн ДОХ болж илэрхий шинж тэмдэг илэрч эхлэхээс нааш мэдэгдэхгүй. Хэрвээ та ХДХВ-ын халдвар авсан бол хэдэн жил ч таны биед байж болно.
сайн байна уу? миний сүүлийн биений юм 8-14нд ирээд 28 хүртэл үргэлжилсэн юм л даа. тэрнээс хойш биений юм ирэхгүй байж байгаад тестээр үзэхэд жирэмсэн болсон байсан. тэгээд өнөөдөр эхо-д харуулсан чинь 11-12 долоо хоногтой буюу 11долоо хоног 2 хоногтой гэж гарахын. энэ хугацаагаар бодохоор 8-10ны үеэр жирэмсэн болсон гэж тооцогдохын. мөн 8-13нд бэлгийн харьцаанд ороод маргааш нь 72 цагийн эм уусан. бүүр толгой эргээд гайхаад байна. зөвлөгөө өгч туслаач
Та асуух асуултаа бичнэ үү